ФОТО: Ахмадын өдрийг тохиолдуулан дайнд оролцсон ахмад дайчдын гэрт нь очиж хүндэтгэл үзүүллээ
Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн болон Баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчдад гэрийнх нь гадна хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар томилогдсон бүрэлдэхүүн "Эх орны дайчид" төрийн бус байгууллагатай хамтран өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо амьдарч байгаа дайнд оролцсон ахмад дайчдад гэрийнх нь гадна очиж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулсан ба энэхүү ажил нь ахмад дайчдын сэтгэлд хүрч, цахим орчинд маш олон тооны эерэг хандалтыг авсан билээ.
Энэ өдрүүдэд хөдөө, орон нутагт амьдарч байгаа дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг аймгуудын Засаг даргын Тамгын даргын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиуд хамтран зохион байгуулна.