Д.ГАНБАТ: МАН шилний цаанаас халамж долоолгох ажлыг эхлүүлээд байна

2021 оны 10 сарын 01

Arslan.mn

Ардчилсан намаас өнөөдөр /2021.10.1/ төв талбайд “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулж байна. Тус жагсаал 11:00 цагт эхэллээ. 2020-2021 оны сонгуульд үргүй зардал ихээр гаргаж эдийн засгийг хямралд оруулсан. Мөн Covid-19 цар тахлын үед төлөвлөлтгүй менежмент хийж хүний эрх чөлөө, аж ахуй нэгжийн эрх ашгийг боомилж буйг тэд эсэргүүцэж байгаа. Өнөөдрийн жагсаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэд ирж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой аж. 

Энэ үеэр УИХ гишүүн Д.Ганбат  “Иргэд Ардчилсан намыг нэгдээсэй, сэргээсэй, нийгэмд болж буй хууль бус зүйлстэй тэмцэж, цар тахлын хуулийг илтэд зөрчиж байгаа Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт хариуцлага тооцоосой гэж хүссэн учраас бид иргэдийнхээ захиалгаар өнөөдөр энэ талбайд үгээ хэлж эвлэлдэн нэгдэж байна. Монгол улс нэг нам, нэг хүний дарангуйлалд орж байна. Өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ  маш ихээр нэмэгдэж, ард иргэдийн хөдөлмөрлөх эрхийг боогдуулснаар төрөөс өгч буй жоохон халамжаар л иргэд амиа зогоож амьдарч байна.

Arslan.mn

Сүүлдээ иргэдийг хууран мэхэлж хүүхдийн мөнгийг талыг нь хадгаламж байдлаар өгнө гэж шилний цаанаас долоолгох асуудал яригдаж байгаа нь туйлын харамсалтай. МАН үнэхээр зүүний үзэл баримтлалтай нам мөн л юм бол Коронавирусын тархалт намжтал 2024 оныг дуустал ямар ч халамжийг зогсоож болохгүй. Өнөөдөр Монгол улсын гурван хүний нэг нь ядуу. Засгийн газар  эдийн засгийг сэргээх алхмуудаа хийхгүй бол хоёр хүний нэг нь ядуу болоход ойрхон байна.

МАН өөрсдөө иргэдийг бөөнөөр нь цуглуулж ЦАХИМ ҮНДЭСТЭН шоу хийгээгүй бол, энтертэйнмэнт засгийн газрыг байгуулаагүй бол, ард түмний үг хэлэх эрхийг хааж боогдуулаагүй бол өнөөдрийн жагсаал цуглаан болохгүй байх нөхцөл бүрэн байсан. Төв талбайд цугласан иргэд маань халдвар хамгааллынхаа дэглэмээ барьж оролцож байна”  гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631432
0 эможи

Зочин
2021-10-02 07:23
АН тэр 2 нөхрийн өвчин тусаж монголчуудын амьдралыг цаг үргэлжид ковид болгох санаатай бузар авгайдаа хэд хэдэн нөхөр олоод өгчөөч АН намынхан цаг үргэлжид энэ авгай шиг / ОДОНТУЯА / болж бүтэхгүй зүйл сэдэж явдаг бузар нөхдүүд
Зочин
2021-10-02 07:19
АН ын гишүүн тэр 2 нөхөр хүсэнд
х
2021-10-01 22:09
ард түмэн нэртэй хохин сүрэг хүн бии болсондооо яг тэмцэж харагдаач
Зочин
2021-10-01 18:23
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Иргэн
2021-10-01 17:16
МАН шил долоогоод, АН БЕТОН долоогоод, адилхан л шил нь АРАЙ дээр хүйтэнд хэл наалдахгүй БЕТОН хэлгүй болгоно шүү
Ард түмэн
2021-10-01 15:12
Шааж бна даа. Ард түмэн ч гэх шиг. Та нарыг гуйсан юм алга. Та нарын ч хэрэг алга.
Зочин
2021-10-01 14:11
АН ОДОО БОЛНОО ЁСТОЙ ТА НАРЫГ ХЭНЧ ХҮСЭХГҮЙ ДАХИЖ ТА НАРТ АЛУУЛААД ЯАХАВ БОЛЛОО.
Их олон хүн жагсжээ
2021-10-01 14:08
Зөв тэмцэл хэрэгтэй
keyboard_arrow_up