Ерөнхийлөгчийн АХМАДЫН БАЯРТ барьсан бэлэг

2021 оны 10 сарын 01

“Олон улсын Ахмадын баярын өдөр эрхэм хүндэт ахмад буурлуудынхаа амар амгаланг айлтган мэндчилж байна.

Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглажээ. Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 30 дахь жилтэйгээ золгож байна.

Тэртээх 1931 онд эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцсэн ардын хувьсгалын ахмад партизануудын амьдрал ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор анх Партизаны хэрэг эрхлэх комисс нэртэйгээр үндэс сууриа тавьсан Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байна. 1968 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо, 1988 онд Монголын ахмадын холбоо болон өргөжин тэлж, өнөөгийн нэршлээ авсан тус байгууллагын үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчдэд болон Монголынхоо нийт ахмадуудад их ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Одоо ажиллаж байгаа хийгээд гавьяаныхаа амралтад байгаа ахмад буурлууд маань өнгөрсөн XX зуунд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг тунхаглан баталгаажуулж, хоцрогдлыг арилган хүн ардаа соён гэгээрүүлж, нэгдэл хоршоолол, сангийн аж ахуй байгуулж, үйлдвэр завод, аж үйлдвэрийг цогцлоосон билээ. Зах зээлийн шилжилтийн үед хувийн аж ахуйг бий болгож, эдийн засгийг сэргээн сорилт бэрхшээл, хямралт үеийг даван туулж, үр хойчдоо шинжлэх ухаанжсан, орчин үеийн хөгжил дэвшилтэй эргэлт буцалтгүй хөл нийлүүлсэн улс орныг хүлээлгэн өгч, өнөөгийн бидний гарт боломж бүрийг атгуулжээ.

Өтгөс буурлаа өргөж, ахас ихсээ хүндэтгэж, идэр залуусаа дэмжиж, хүүхэд нялхсыг асардаг нь эртнээс улбаатай эрхэм ёсон мөн. Энэ ёс өнөө цагт “Монгол хүн – Монголын баялаг” хэмээх үзэл санаан дор төрийн бодлогын төвд зангидагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ахмадуудын насны хишиг, нийгмийн хамгаалал, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг дэмжиж, эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн “Ахмадын хотхон”-ууд байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана.

Ахмад настныг өөрийнх нь хүсэлтээр ажиллуулж, тэдний туршлага, ур чадварыг залуу үед өвлүүлэх бодлогыг ямагт дэмжих болно.

Идэр залуу насныхаа эрч хүчийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өргөж, өнөөдрийн орчин үеийн Монголыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Төрийн тэргүүний хувиар гүн талархал, хүндэтгэлээ илэрхийлье.

Төр түмнийхээ түшиг болсон азай буурлууд, ахмад настнууддаа энх тунх, эрүүл энхийг хүсэж, эртний сайхан ерөөлөөр урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе” гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
5
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
4
confuse an post
angry an post
1
631426
25 эможи

Zochin
2021-10-02 13:17
Tetgeveriin dood hemjeeg 600000 myanga bolgoh shaardlagatai baina
gundegmaa
2021-10-01 18:46
bayr.r ni tetgewriin zoruug ni bagasgaj nemegdel hiij bayrluulsan bol hodoo oron nutag geed l bvh ahmaduudiig hamarsan hereg boloh bh daa ene hothon ene ter ni hend heregtei yumb dee
Зочин
2021-10-01 18:24
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
цэцэг
2021-10-01 17:03
тэтгэврээ нэмээч
Zochin
2021-10-01 17:02
Ahmadiin tetgevriin zuruug arilgahad dorvitoi Sanaachilga gargahiig huey
зочин
2021-10-01 17:02
ингэж байхаар тэтгэврийн доод хэмжээг 600 болго бүх юмны үнэ нэмэгдсэн гэдэгээ мэдэж бгаа бол
Лхагвасүрэн
2021-10-01 14:40
ХУД 16 Р Хороо ахмад настангуудын баяр хийсэнгүй уулзсангүй ямар учиртай юм бэ.91187321 хариулах удирдлагын түвшингээс ?
Зочин
2021-10-01 14:25
Тэнэг ац
Зочин
2021-10-01 14:15
Ахмадууд майн энэ өвчнөөр яваад дууслаа. Ахмадуудын тэтгэвэрийг Засгийн газар нэмэхгүй гэж байна. Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 350 мянга байна. Сүүлийн 2 жилд бүх юмны үнэ 20%-30% өслөө. Зарим нь бүр 40%-50% өсчихлөө Ахмадууд майн энэ ковидын үедчин дөнгөн данган амьдарч байна. Ахмадуудын тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй сэтгэл санааны асар их хямралтай байна шүү. Хүрэлсүхээ
Зочин
2021-10-01 14:13
Тэтгэвэртээ нэмж баярлуулахгүй
Чимэдцэрэн
2021-10-01 14:10
Энийг чинь үзэхээс өмнө чад хийх бхо харин тэтгэтэрээр л нэмэлдээ
Зочин
2021-10-01 13:28
Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 350 мянга авч байгаа 300 мянган ахмадаа харж үзэх болоогүйн байхдаа Хүүк Оок нараа Ахмадууд чинь дэндүү бага тэтгэвэртэй тарж явж турж үхэх нь МАН аа
keyboard_arrow_up