Гаалийн байгууллагын 46 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ
Монголын гаалийн байгууллагын иргэдэд хүргэдэг 13, аж ахуйн нэгжид хүргэдэг 33 үйлчилгээг цахимд шилжүүлсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Энэ нь иргэдийн болон байгууллагын цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна авилгал хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлийг арилгана.
Тусгай эрх, код авах шаардлагагүй шууд үйлчлүүлэх боломжтой юм. Тэр дундаа иргэдийн хамгийн ихээр авдаг гаалийн зөрчлийн мэдээлэл лавлагааг цахимаар олгож эхэлсэн гэсэн үг. Мөн хувь хүн болон ААН-ийн гаалийн мэдүүлгээ өгөх, импортын барааны зөвшөөрлийн төлөв ямар нөхцөлд байгааг мөн харах боломжтой. Түүнээс гадна гаалийн статистикийн мэдээлэл буюу бараа эргэлт, гол нэрийн бараа бүтээгдэхүүний тоон мэдээлэл авч болно.
Нэвтрэхэд өөрийн нэр дээр байгаа гар утасны дугаараар болон интернет банкны эрхээр нэвтэрч болно.
Та ЭНД дарж гаалийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.