ҮАБЗ: Цөлжилт, агаарын бохирдлыг бууруулах Ерөнхийлөгчийн ЗАРЛИГ ГАРГАХ асуудлаар санал нэгджээ

2021 оны 10 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав.

Хуралдаанаар хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тодруулбал, экосистемийн доройтол, цөлжилт, түүнийг сааруулах арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн гэж заасан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол орны хэмжээнд экосистемийн доройтол, цөлжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг ирсэн гэдгийг хэлж, энэ чиглэлээр гаргасан тодорхой санаачилга буюу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө.

Улмаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, цөлжилт болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Ерөнхийлөгчийн зарлиг гарах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631415
1 эможи

irgen
2021-10-01 12:00
enenees uur zvil heleltsej boloogvim bhdaa vndesnii ayulgvi baidliin zuvlul svrtei nertei murtluu heleltsej baigaa asuudal ni yu be ard irged ni tahald urtuud vhej bn mod heregtei yu irgen heregtei yu
keyboard_arrow_up