Монгол Улсад 70-аас дээш насны 86 мянган иргэн байна
Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нд Ахмадын баяр тохиож байна. Энэ өдрийг Монгол Улс 1992 оноос хойш тэмдэглэж иржээ.
Анх НҮБ-аас 1990 оны арванхоёрдугаар сарын 14-нд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргасан.
Улс орнууд энэ өдрийг ахмад настнуудаа хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын байдлаар 70-аас дээш насны 86 мянган иргэн байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 2.4 хувийг эзэлж байна.
Мөн тэдний 62 хувь нь эмэгтэй, 38 хувь нь эрэгтэй аж.
Тэтгэврийн насны ахмадуудын 80 хувь нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байна. Харин энэхүү тэтгэвэр, тэтгэмж нь Монгол Улсын нийт өрхийн сарын дундаж орлогын 32 хувийг эзэлдэг аж.
Энэ оны наймдугаар сарын байдлаар нийт 349 мянган иргэн өндөр настны тэтгэлэг авсан байна.
Өнгөрсөн оны байдлаар хүн амын дундаж наслалт 70.71 байна. Үүнээс эрэгтэй нь 66.71 эмэгтэй нь 76.22 байгаа аж.
Эх сурвалж: Гэрэл зургийг Mpa.mn
|