МҮЭХ: Цалин тэтгэвэр, тэтгэмжийг 20-иос доошгүй хувиар нэмэхийг шаардав
УИХ-ын намрын чуулган эхлэхтэй холбоотойгоор МҮЭ-ийн холбооноос УИХ болон Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдээллээ.
МҮЭ-ийн хорооноос 2022 оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар нэмэх шаардлага тавилаа. Мөн цар тахлын үед хэрэгжүүлж арга хэмжээг хэвээр хадгалах, ажлын байрыг хадгалахыг хүслээ.
МҮЭХ: Монгол хоёр эрэгтэй тутмын нэг, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврээ авч чадахгүй нас барж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг дураараа нэмэхээ бүр мөсөн хориглох ёстой. МҮЭХ тэтгэврийг өвлүүлэх талаар явна.
Нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 80 хувь нь 350 төгрөгийн тэтгэвэртэй. Хүнд нөхцөлийг байхгүй болгож болохгүй. Хувийн тэтгэврийн даатгалын сан нь өндөр цалинтай хүнд л үйлчлэх боломжтой.
Мөн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалин дундаж цалингаас доогуур байна. Эрүүл мэндийн ажилчдын 80 хувь нь бага цалингаар ажиллаж байна. Ихэнх хувь нь гар дээр 500, 600 мянган төгрөг авч байна. Төр засгаас энэ заалтыг харж үзэхгүй байнаи гэлээ.
Боловсорлын салбарын ажилчдын тэтгэврийн насыг 50, 55 болгож өгөх хуулийн заалт гаргаж өгөхийг хүссэн. Тухайн ажилчин хүсэх юм бол цааш нь үргэлжлүүлэн ажиллах болох ийм заалтыг тусгаж өгөхийг хүссэн.