Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг “Хэрлэн” голоос олжээ

2021 оны 9 сарын 30

Arslan.mn

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын хоёрдугаар багт хөгжлийн бэрхшээлтэй нэг хүн есдүгээр сарын 27-ны өдрийн 08:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон. Улмаар есдүгээр сарын 28 өдрийн 08:00 цагийн орчим “Хэрлэн” голын эргээс хоёр таягийг нь ар гэрийнхэн нь олсон, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг есдүгээр сарын 28-ны өдрийн 08:20 цагт хүлээн авсан билээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн 54 настай эрэгтэй Э -г эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрийн 06:00 цагаас эхлэн “Улаан-Эрэг” гэдэг газраас “Хадан хошуу” гэдэг газар хүртэл 25 км-т, “Хэрлэн” голын усаар 60 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:20 цагт түр зогсоосон. 09.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 07:05 цагт таяг олдсон газраас зүүн зүгт 1.5 км зайд “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
1
angry an post
631383
7 эможи

keyboard_arrow_up