БНХАУ-аас энэ сард 8300 тонн шатахуун нийлүүлнэ

2021 оны 9 сарын 30

Arslan.mn

Энэ сард багтаж гурван удаагийн ачилтаар 150 вагон буюу нийт 8300 тонн АИ-92 шатахууныг БНХАУ-аас импортлохоор болжээ. Тухайлбал, Хятадын тал Монгол Улс руу АИ-92 шатахуун тээвэрлэх 200 вагоныг төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж байгаа юм. Үүний дагуу есдүгээр сарын 26-28-ныг хүртэл өдөрт 50 вагон Замын-Үүд боомтоор орж ирсэн. Харин дөрөв дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос ачигдан өчигдөр Эрээн боомтод ирсэн байна. 

Мөн ОХУ-ын “Роснефть”-тэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд есдүгээр сард 1500 тонн шатахуун нийлүүлэхээр тохирсон. Үүний 1210 тонн нь Монгол Улсад ирсэн бол үлдсэн 300 орчим тонн АИ-92 шатахуун  үйлдвэрээс ачигдан замдаа явж байгаа талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газраас мэдээллээ.

Хятад улсаас импортлох 724 вагон шатахууныг төмөр замын хуваарьт оруулах, шуурхай гүйцэтгэх, татан авах ажилд ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, УБТЗ, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.30 ПҮРЭВ № 192 (6669)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631377
0 эможи

Зочин
2021-10-01 18:43
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up