СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт таван хүний амь нас хохирчээ
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 330 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 244 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн, орон нутагт гурван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт таван хүний амь хохирчээ.
Ноцтой зам тээврийн ослын талаар:
- Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашин унадаг дугуй унаж явсан хүнийг мөргөж, амь насыг хохироосон байна.
- Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон.
- Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон.
- Завхан аймгийн Идэр сумын нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, зорчигийн амь нас хохирсон.
- Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, жолооч, зорчигч хоёр хүний амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба