Өсвөр насны хүүхэд, залуучууд мансууруулах төрлийн гэмт хэрэгт холбогдох нь нэмэгджээ

2021 оны 9 сарын 29

Arslan.mn

Өнгөрсөн 5 жилийн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой 923 гэмт хэрэгт 1784 хүн холбогдон шалгагдсан ба өсвөр насны хүүхэд, залуучууд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь нэмэгдэх хандлагатай байна.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг таних арга, илрэх шинж тэмдгийн талаар сургалтын материалыг бэлтгэн эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт мэдээлэл өгөх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар төрийн 11, төрийн бус 29, ерөнхий боловсролын 12 сургуулийн 110 багш, сурган хүмүүжүүлэгч, ахлах ангийн 500 сурагчдын 450 эцэг эх, асран хамгаалагч, нийт 52 байгууллагын 1200 гаруй хүнд мэдээлэл өгчээ.

Цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл авах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын фэйсбүүк хуудас /www.facebook.com/cndpolice/-аар  холбогдоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631349
0 эможи

keyboard_arrow_up