ПРОКУРОР: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр улирал бүр ХАМТАРСАН ШАЛГАЛТ хийнэ
2021 оны 9 сарын 29
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулжээ.
Зөвлөгөөнөөр Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль хэрэгжүүлж байгаа байдлын талаар хэлэлцэж, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, “Шинэчлэн баталсан хууль, тогтоомж, тэдгээрт орсон нэмэлт, өөрчлөлт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгдөж байгаа журам, заавар”-ын талаар сургалт, мэдээлэл хийсэн байна.
Цаашид дээрх байгууллагууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр улирал бүр хамтарсан шалгалт хийхээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631337
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс