Тээврийн хэрэгслийн торгуулийг “e-Mongolia”-р төлөх боломжтой боллоо

2021 оны 9 сарын 29

Arslan.mn

УИХ-аас энэ оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон билээ. Тэгвэл жолооч нар “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой боллоо.

Тус үйлчилгээг авахын тулд жолооч та “e-Mongolia” системд

Нэвтрэх

Жолоодох эрх, тээврийн хэрэгсэл

Тээврийн хэрэгсэл

Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөөрэй.

Хэрвээ та “e-Mongolia” системд нэвтрэх, үйлчилгээ авахад асуудал тулгамдаж байгаа бол 11-11 лавлах утсанд холбогдож, 1 гэсэн товчийг дарж, шууд оператортой холбогдож, асуудлаа шийдвэрлүүлээрэй. Мөн та Төв шуудангийн нэг давхарт байрлах “e-Mongolia” иргэд, олон нийттэй харилцах төв өөрийн биеэр хүрэлцэн ирж, тус үйлчилгээг авах боломжтой юм.

E-MONGOLIA СИСТЕМД НЭВТРЭХ ЗААВАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631328
2 эможи

VT92122610
2022-03-18 20:34
89921246
wt 92122610
2022-03-18 20:32
89921246
keyboard_arrow_up