ХЭРГИЙН ГАЗАР: 29 настай Н-ын гэдсэнд чулуу дүүргэж, цуваар ороон хаясан байжээ
Есдүгээр сарын 24-ны өдөр Дундговь аймгийн нутагт байрлах ашиглагдахаа больсон уурхайгаас бусдын гарт зэрлэгээр амиа алдсан байж болзошгүй цогцсыг олсон талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар хохирогчийн хоолойг нь зүсэж, гэдсэнд нь чулуу хийн цуваар ороож олсоор хүлэн хаясан байжээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Энэ 2021 оны есдүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт иргэн Н 29 настай, эрэгтэй нь мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болсон. Уг иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид болон онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран ажиллах явцад 2021.09.24-ны өдөр иргэн Н-ийг нэгэн хиймэл нуурнаас урьдчилсан байдлаар гаднын нөлөөтэй нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б,М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” хэмээсэн юм.