ЗАМЫН-ҮҮД: Импортлох тусгай зөвшөөрөлгүй түргэвчилсэн оношлуур оруулж ирснийг хураажээ

2021 оны 9 сарын 27

Arslan.mn

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар импортлох тусгай зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж, улсын орлого болгосон байна. Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалт, 9.3 дах заалтуудыг тус тус зөрчин эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлгүй, лицензгүй, эрх бүхий байгууллагаас олгосон чанарын сертификат болон бусад дагалдах баримт бичиггүйгээр нуун дарагдуулж хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Үүнд:

  • 1706000 ширхэг амны хаалт,
  • 2000 ширхэг “Ковид-19”-ийн түргэвчилсэн оношлуур,
  • 30 мянган нэг удаагийн үзлэгийн бээлий, 97 хайрцаг нэг удаагийн халадыг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу холбогдох арга хэмжээг авч, стандартын шаардлага хангасан эсэхийг лабораторийн шинжилгээнд хамруулан, шаардлага хангасан тул хураах акт үйлдэн хурааж, улсын орлого болгожээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
631280
1 эможи

Зочин
2021-09-27 15:00
Хилээр зөрчилтэй юм их хэмжээгээр оруулж бдг хүний эрхийг нь хязгаарлуул таарна
keyboard_arrow_up