ЦЕГ: Хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдийг ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖ, шалгаж эхэллээ

2021 оны 9 сарын 27

Arslan.mn

Есдүгээр сарын 24-ны өдөр Дундговь аймгийн нутагт байрлах ашиглагдахаа больсон уурхайгаас бусдын гарт зэрлэгээр амиа алдсан байж болзошгүй цогцсыг олсон талаар бид өмнө мэдээлсэн.

Энэ талаар  ЦЕГ-аас тодруулахад, “Энэ 2021 оны есдүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт иргэн Н  29 настай, эрэгтэй нь мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болсон. Уг иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид болон онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран ажиллах явцад 2021.09.24-ны өдөр иргэн Н-ийг нэгэн хиймэл нуурнаас урьдчилсан байдлаар гаднын нөлөөтэй нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б,М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
1
angry an post
5
631276
12 эможи

Хуульч
2021-09-30 08:45
Цаазын ялгүй юм чинь хүн алга гэдэг эсвэл цаазтай юм чинь алахаа больё гэдэг хүн ер байдаггүй юм. Тухайн агшинд юу ч бодох сөхөөгүй ухаанаа алдсанаас болж л хүн амины хэргийн дийлэнх гардаг юм даа.
Зочин
2021-09-28 21:56
end 1 zuiliig bas dutuu bichsen bna ter 16 honogiin hugatsaand ar geriih ni erj haisaniig yagaad bichidgui ym be hamgiin ih ers haisan ni ym shuu
Зочин
2021-09-28 15:26
Цаазын ялтай байхад тйм хэргүүд маш цөөн гарч байсан Одоо бол байнга гарч байна даа
ЭМЭЭ
2021-09-28 08:38
ЦААЗЫН ЯЛТАЙ БАЙСАНЧ ИЙМ ХЭРЭГ ГАРЧ Л БАЙСАН . УГААС ХҮН ГЭГЧ ХАРГИС АМЬТАНЫГ ГЭГЭЭРҮҮЛЭЭГҮЙ БОЛ ЭНЭ МЭТ БУСАРМАГ ҮЙЛДЭЛ БАЙХ Л БОЛНО
бид
2021-09-27 15:11
Цаазын ялыг манай зарим нөхөд хүнийг төрийн нэрийн өмнөөс буудаж алах асуудал гэж дутуу ойлгодог,гэтэл цаазын ял бол тэр чигээрээ урьдчилан сэргийлэх асар их ач холбогдолтой зүйл болох нь амьдралаар батлагддаг,энэ зүйл ангийг хуулиас авсанаас хойш гарч байгаа хэргийн тоо үйлдэгдэж байгаа арга,учруулаж байгаа хохиролыг урдах үетэй нь харьцуулахад өдөр шөнө хоёр шиг ялгаатай,хуулийн энэ зүйл анги байхгүй болсоноос хойш ТАНХАЙ ЭТГЭЭД БИ ЧАМАЙГ АЛЧИХАД БУУДУУЛАХГҮЙ БОЛСОН,НАМАЙГ ЯЛАА ЭДЛЭЭД ГАРААД ИРЭХЭД ЧИ ЯЛЗАРААД ДУУССАН БАЙНА ШҮҮДЭЭ?гэж агсараад бусдыг алдаг болсон,ингэж хэлэж байхыг би,бид зөндөө сонссон,энэ зүйл ангийг буцааж хуулинд суулгах олон түмний хүсэлтэнд төр засаг маш хөшүүн хойрго хандаж,одоо хүний амь зольбин нохойн амьтай адилхан болоод байгаа,монгол хүнээ гэсэн засаг төр хууль манайд байна уу?
иргэд олон түмэн,
2021-09-27 15:03
Цаазын ялыг эрүүгийн хуулиас авч хаясан тэнэгүүдийн хөдөлмөрийн үр дүн гэхүүдээ,цаазгүй болсоноос хойш энэ төрлийн гэмт хэрэг асар их өссөн энэ байдлыг холбогдох газарт нь удаа дараа танилцуулахад маш хариуцлагагүй,дэндүү бүдүүлэг хандаж байгаа нь бүр ч гомдмоор
keyboard_arrow_up