Гэрээсээ гараад сураггүй алга болсон 10 настай охиныг олж, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ
2021 оны 9 сарын 27
Иргэд олон нийтээс ирүүлсэн мэдээллийн дагуу охиныг эсэн мэнд олж, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Мэдээллийг цахим орчинд түгээж хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Тодруулбал, есдүгээр сарын 25-ны өдөр 12:00 цагийн орчим ХУД-ийн 16 дугаар хороо Тайнын 2-4 тоотод Баатарсүрэнгийн Энэрэл хэмээх охин гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар бид өмнө мэдээлж байсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
631253
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс