Швед улсад 90 хүртэл хоног зорчих визийн мэдүүлэг авч эхэлжээ
2021 оны 9 сарын 26
Швед улсад богино хугацаагаар буюу C ангиллын 90 хүртэл хоног зорчих Шенгенийн визийн мэдүүлгийг Улаанбаатар дахь VFS Global виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авч байгаа аж. Тодруулбал, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн виз мэдүүлгийг хүлээн авахаар болсон байна.
“VFS Global” виз мэдүүлгийн төв нь DHL-ийн төв байрны хоёрдугаар давхарт байрлах ба дэлгэрэнгүй мэдээллийг 70100152 дугаарын утсаар болон visa.vfsglobal.com/mng/mn/swe цахим хуудаснаас авах боломжтой гэж Гадаад харилцааны яамны Консулын албанаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
631245
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс