“Нарны хүү, Сарны охин“ ХХК-ийн удирдлагыг гэм буруутайд тооцов

2021 оны 9 сарын 26

Arslan.mn

Баянзүх дүүргийн шүүх Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг таван өдрийн турш хэлэлцэж, тэднийг гэм буруутайд тооцжээ. Улмаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр барагдуулах тав хоногийн завсарлага авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг аравдугаар сарын 1-ний 14:00 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав дахь заалт (Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно),
  • 3.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан (Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн)-ыг тус тус журамласан байна.

Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 3.1 дэх заалтад (Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан) заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан. Улмаар гэм буруугийн шүүх хуралдаан 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт эхэлсэн юм.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
3
angry an post
2
631242
13 эможи

Иргэн
2021-09-26 23:35
Одоо тэгээд ийм олон хэрэг байгаа Тэмүүлэнбаатар ххк-г шалгаачээ
zochin
2021-09-26 16:38
uildel ni hunii es jurmaas gajuud baigaa bizdee. Yunii chini zalilan. Ene olon hunii setgel zui, ed material, akhui ankhdagch gedeg mash chukhal amid yavakh erkh ruu haldsan baigaa bizdee. Talibanchuudad avaachij ug. Turuulsen etseg, ekh gekh novshnuud ni tsusaar uilag
Зочин
2021-09-26 15:59
Балиар супер луйварчинд зохих ялыг нь тултал өг. Онц их хэмжээний мөнгөн хохиролтой хэрэг шүү дээ
Novsh
2021-09-26 12:29
Tsusand ni shingesen luuxaan aranshin gej.
иргэн
2021-09-26 12:21
ЭНЭ ЗАЛУУСЫН БУРУУ ГЭЖ ЮУ БАЙХАВ ЭХ ЭЦЭГ НЬ Л ЛУЙВАРЧИД БАЙГАА ШҮҮ ДЭЭ!!! ХҮН ЯМАР ЭХ ЭЦЭГТЭЙ БАЙНА ЯГ АДИЛХАН БОЛОЖ ӨСӨЖ ТОМ БОЛДОГ
keyboard_arrow_up