Баянгол дүүргийн дөрвөн байршилд ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ажил хийгдэнэ
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Дэд бүтэц, ногоон хөгжил”-ийн хорооны дэд ажлын хэсэг болох авто зам, засвар шинэчлэлийн ажлуудын явцтай танилцах, хяналт тавих ажлын хэсэг энэ сарын 23-ны өдөр ажиллалаа.
Баянгол дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшил, орон сууц, гэр хорооллын авто замын засвар, шинэчлэлийн нийт 6 багц ажил хийгдэж байгаа бөгөөд бид ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдтэй зөвлөлдөн газар чөлөөлөлт, болон түүнтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудлаас болж удааширч байгаа дараах байршлуудыг сонгон авлаа.
Үүнд:
- 10-р хороо 27А-р байрнаас хойш 10-р хороо, ЗН-7-р гудамж 2 тоот дуустал шинэ авто зам
- 12-р хороо,БАА-2-р гудамж, 38-р цэцэрлэгээс өргөө гудамж хүртэл
- 9-р хороо давааны 2-р гудамж
- 10-р хороо УБ, БГД, Ерөнхий боловсролын 113-р сургуулийн замаас хойших шинэ авто зам
Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус хурлын хорооны дарга, Төлөөлөгч Ө.Ууганжаргал, Төлөөлөгч Г.Нарангэрэл, Ц.Түмэндэмбэрэл, Г.Өсөхбаяр нар, холбогдох хэлтсийн мэргэжилтэн албан хаагчид, 10,11,12 дугаар хорооны засаг дарга нар болон ажил гүйцэтгэгч талаас “Нано экологи”ХХК-ын захирал Ганзориг нар уулзаж ажил удааширч байгаа гол шалтгаан бол газар чөлөөлөлт болон түүнтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудал учраас оршин суугчид, ажил гүйцэтгэгч компани, холбогдох хэлтсүүд болон дүүргийн төлөөлөгч нар уялдаа холбоотой ажиллаж дээд шатны мэргэжлийн байгууллагуудад хүсэлт тавьж заавар зөвлөмж авч яаралтай шийдэх арга замын талаар хэлэлцлээ.