БАЙРШИЛ: Өнөөдөр 3452 иргэнийг дархлаажуулна
Улаанбаатар хотод өнөөдөр /2021.09.25/суурин 23 цэгт 35 багийн 176 эмч, ажилтан ажиллаж, 3452 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 133, хоёр дахь тунд 410, нэмэлт сэргээх тунд 1540, нийт 2083 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.5 хувь, хоёр дахь тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2893 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.345 (74.6 хувь), 16-17 насны 26.140 (77.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ: Ингээд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцуулъя.