НДЕГ: Нийгмийн даатгалын байгууллага 2022 оноос ШИНЭ СИСТЕМД бүрэн шилжихээр ажиллаж байна

2021 оны 9 сарын 24

Arslan.mn

Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд ашиглаж байгаа програм хангамжуудыг вэб технологид суурилсан нэгдсэн нэг цогц систем болгон нэвтрүүлэх ажлыг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүгийн дэмжлэгээр ITZone компани гүйцэтгэж байна. 

Гүйцэтгэгч байгууллагын ажилд дэмжлэг үзүүлэх, зөвлөх, хяналт тавих, шинэ системийг тестлэх, турших, яаралтай нэвтрүүлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дэд дарга Г.Сарангаар ахлуулсан ажлын хэсгийг нийгмийн даатгалын байгууллагад анхан шатны нэгжээс нь эхлэн ажилласан, дадлага туршлагатай ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Энэхүү цогц системийн байгууллагын дотоод санхүүгийн програмыг энэ оны 4 дүгээр улирлаас эхлэн үйл ажиллагаанд ашиглаж эхлэх бөгөөд цаашид үе шаттайгаар нийгмийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ нэг бүрээр дэд системийг нэвтрүүлж улмаар 2022 оноос шинэ системд бүрэн шилжүүлж нэгдсэн мэдээллийн сангаас үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631228
0 эможи

НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up