“Намрын ногоон өдрүүд“-ээс ААН 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

2021 оны 9 сарын 24

Хийсэн ажил, бүтээсэн баялагтай, хөдөлмөрч энэ салбарынхны иргэддээ ажлаа тайлагнадаг намрын үзэсгэлэнд 410 гаруй аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ санал болголоо.

Нэгдсэн арга хэмжээний өдрүүдэд бэлчээрийн менежмент, тэжээл үйлдвэрлэл, малын бүртгэл, зохиомол хээлтүүлэг, мал эмнэлгийн мэдээллийг хамарсан мал аж ахуйн салбарын өдөрлөгийг зохион байгууллаа. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, шинэ бүтээгдэхүүнийг сурталчилсан “Эх орны сүү-Эрүүл хүнс” өдөрлөг амжилттай боллоо. Махны хэрэглээ, үйлдвэрлэлийн технологи, махны нөөц, экспортыг хамарсан “Бэлчээрийн монгол малын махаар дэлхийг дайлъя” өдөрлөгийг зохион байгууллаа. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, өрхийн тариалалтыг дэмжих хөдөө аж ахуйн зохистой дадал өдөрлөг, хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, загварын шоунд хамаарах, хөнгөн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өдөрлөг, “Алсыг харъя-Органикийг сонгоё”, өдөрлөг, экспортыг дэмжих төслөөс экспортын зах зээлийг тэлэх төрийн бодлого, асуудал, гарц шийдэл сэдвийн дор 4 удаагийн цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр салбарын эрдэм шинжилгээний байгууллага, ТББ, аж ахуйн нэгжүүдийн хооронд 6 том хэлцлийг амжилттай хийж, гарын үсэг зурлаа. ХХААХҮ-ийн Хөгжлийн төвийн судалгаагаар хэрэглэгч, оролцогчид нэгдсэн арга хэмжээний зохион байгуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, борлуулалтад 95 хувийн сэтгэл ханамжтай, бүтээгдэхүүний үнэ болон халдвар хамгааллын дэглэмд сэтгэл ханамжтай байсан гэх дүн гарчээ. Үзэсгэлэн худалдааны үргэлжлэх хугацааг уртасгах, дүүрэг бүрд салбар үзэсгэлэнг зохион байгуулах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн инновацийн бүтээгдэхүүн, дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж танилцуулах хэсгийг тусад нь байршуулах, мэдээ мэдээллээр хангах саналыг оролцогч, хэрэглэгчид гаргажээ. Эдгээр саналыг ажил хэрэг болгоход цаашид анхаарч ажиллана.

Бид энэхүү арга хэмжээнд борлуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэргүүлсэн 31 аж ахуйн нэгжийг шилдгээр тодрууллаа.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Д.Сосорбарам (Ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин)

-Сэвсүүл ногоон бүрд ХХК-ийн захирал Ч.Долгорсүрэн (Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин)

- Увс аймгийн Улаангом сумын иргэн Ж.Цэдэн (Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин)

- Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн О.Даваадэлгэр (Эмийн ургамал түгээж танилцуулсан)

- Питомник ХХК-ийн захирал Х.Сарангэрэл (Шилдэг жимс, жимсгэнийн суулгац үржүүлэгч)

- Төв аймгийн Борнуур сумын иргэн Д.Гансүх (Хамгийн их төмс борлуулсан ногоочин)

- Увс аймгийн Улаангом сумын иргэн Ж.Нэргүй (Шилдэг жимсчин)

-Орхон шимт ногоон хөрс хоршоо (Шилдэг хоршоо)

-Ургац ерөө хоршоо (Шилдэг хоршоо)

-Мөнх ногоон тал ХХК (Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч)

Астра рүүт ХХК (Ашигт ургамал тариалж нутагшуулсан)

МАЛ АЖ АХУЙН САЛБАР

“Тэжээлийн тогтвортой менежмент” төсөл (Мал аж ахуйн салбарын шилдэг оролцогч)

ХҮНС, ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР

- АПУ Дэйри ХХК – “Дээж” брэндийн цөцгийн тос (Шилдэг шинэ бүтээгдэхүүн)

- Талх чихэр ХК – “Аму” брэндийн жигнэмэг (Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн)

- Бат-Эм ХХК – “Баатар” брэндийн зөгийн бал (Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн)

-Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон (Орон нутгийн шилдэг оролцогч)

-“Сэлэнгэ таван хайрхан” дундын хоршоо (Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч)

- Хатан сүйх импэкс ХХК (Чиглэсэн үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэгч)

- Цахиур ХХК (Шилдэг худалдаа эрхлэгч)

- Өлзий бэл ХХК (Шилдэг хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч)

- Жүр үр ХХК (Шилдэг оролцогч)

ХӨНГӨН, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

- Одь тан ХХК - “Dr.Baatar” брэндийн хужиртай аяга угаагч шингэн (Онцлох шинэ бүтээгдэхүүн)

-“Only one” брэндийн аялалын цүнх (Онцлох шинэ бүтээгдэхүүн)

-Говь гоо ХХК - “Цасан цагаан” нэрийн ингэний сүүтэй саван (Экспортын шилдэг бүтээгдэхүүн)

-“МТОТ” ХХК - Аяллын эрээн хувцас (Экспортын шилдэг бүтээгдэхүүн)

-“Улаанбаатар хивс” ХК - “Алтанбулаг” брэндийн хивс (Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн)

-“Сүүн зам дэйри” ХХК - “Номгон моццарелла бяслаг” (Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн)

-“Янмал” ХХК-ийн ерөнхий захирал Д.Лхагважав (Шилдэг ажил олгогч)

-Хайнаг толгой хоршоо (Шилдэг хоршоо) - Сэлэнгийн бэлчир хоршоо (Шилдэг хоршоо)

- Гэрэл зургийн “Дурсамж” холбоо (Шилдэг ахуйн үйлчилгээ эрхлэгч)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631222
0 эможи

keyboard_arrow_up