БНХАУ-ын Үндэсний их баярын өдөр тохиох тул ирэх сарын 1-нээс ХИЛЭЭ ХААНА
БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан БНХАУ ирэх сарын 1-нээс хэд хоног хилээ хаахаар болжээ. Тодруулбал, Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу баяр ёслолын өдрүүдээр хилээ хаадаг. Энэ дагуу ирэх сарын 1-нээс гурван хоног хаахаар төлөвлөж байгаа ч яг хэд хонох хаах эцсийн шийдвэр нь гараагүй байгаа аж.
Сануулахад, Монголын талын баяр амралтын өдөр /Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр-11 дүгээр сарын 26, Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн), Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтонолоо сэргээсэн баярын өдөр-12 дугаар сарын 29/ -үүдэд хилийн Булган-Такашикэн, Булган-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг зэрэг хилийн авто замын боомтуудыг ажиллуулах билээ.