“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” арга хэмжээ өнөөдөр өндөрлөнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд долоон хоног үргэлжилсэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” арга хэмжээ өнөөдөр буюу есдүгээр сарын 23-нд өндөрлөх гэж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэдсайхан албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Улаанбаатарчуудад хөдөө аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэлийн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг долоон хоногийн турш танилцуулж, үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт анхны үнийг санал болгож чадсан уг арга хэмжээний зохион байгуулалт сайн болсныг онцолъё. “Намрын ногоон өдрүүд”-ийн асарт саатаж амжаагүй иргэд өнөөдөр очиж, эх оронч худалдан авалт хийнэ үү” гэжээ.
Уг арга хэмжээний хаалтын үйл ажиллагаа 13:00-13:30 цагт болох бөгөөд 13:30-14:30 цагт шагнал гардуулах арга хэмжээ болох юм байна.