Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим сургалт зохион байгуулжээ

2021 оны 9 сарын 23

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Замын-Үүд дэх Гаалийн газартай хамтран  “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчил, авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахад анхаарах асуудал, шинэчлэн батлагдсан эрх зүйн хэлбэр” сэдэвт сургалтыг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар явуулсан бөгөөд Замын-Үүд дэх Гаалийн газрын албаны дарга, гаалийн улсын ахлах байцаагч зэрэг 90 орчим албан хаагчид хамрагдсан байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631173
0 эможи

keyboard_arrow_up