Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2021 оны 9 сарын 22
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Энэ сарын өдөрлөг маргааш буюу 2021 оны есдүгээр сарын 22-ны 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631142
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс