СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Барилгын ажил хийж байсан ГУРВАН иргэн шороонд дарагдаж, 16 настай эрэгтэй амиа алджээ
2021 оны 9 сарын 22
Өчигдөр /2021.09.21/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн “Сайхан төв”-ийн ард хоёр иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг тус өдрийн 18:03 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход орон сууцны барилгын сантехникийн ажлын туслан гүйцэтгэгч гурван ажилчин буюу Завхан аймгийн харьяат иргэн М 16 настай эрэгтэйг 18:15 цагт, Улаанбаатар хотын харьяат иргэн Г 33 настай эрэгтэйг 19:13 цагт тус тус нурангинд дарагдсан байсныг гаргасан бол Орхон аймгийн харьяат иргэн Э 16 настай эрэгтэйн цогцсыг 19:15 цагт гаргаж Орхон аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
3
2
3
1
66
6
5
5
631141
94 эможи
Зочин
2021-09-23 15:27
Ч
Зочин
2021-09-23 06:53
Ёстой новшийн муусайн хулгайчууд, 16 хан настай жоохон хүүхэдээр ийм хүнд ажил хийлгэж, алж байна даа, юү гаа ч мэдэхгүй жаахан хүний үрийг.
мит
2021-09-22 22:09
16 настай насанд хүрээгүй хүүхдээр ажил хийлгээд бгамуу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс