Б.Жавхлан, Г.Ёндон нар Хятадын элчинтэй шатахууны асуудлаар санал солилцов

2021 оны 9 сарын 22

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2021.09.21/ Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын хамтаар БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай шатахуун тээврийн асуудлаар санал солилцлоо.

Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг салбарын тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, Хятадын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах нь чухлыг яриандаа онцоллоо.

Мөн Элчин сайд Вэньруй Тажикистан улсын Душанбэ хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний хуралдааны үер Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Монгол улсын Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзсан хэлэлцээрийн үр дүнд, хятадын удирдлагын талаас хил гаалийн нэвтрэлт, нүүрсний импортыг өргөжүүлэх, чингэлэг тээврийн тоог нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу бүх талаар хамтран ажиллаж байгаагаа илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631135
0 эможи

keyboard_arrow_up