Засгийн төлөөлөл “Роснефть“-ийн удирдлагатай уулзахаар ОХУ-ыг зорьжээ

2021 оны 9 сарын 21

Arslan.mnОХУ-ын Роснефть компанийн зүгээс ирэх аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл Монгол Улсад шатахуун нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулан АИ-92 шатахууны хомсдол бий болж, Засгийн газар болон шатахуун импортлогчид АИ92 авто бензинд хязгаарлалт тогтоогоод байна. Ингэхдээ 30 мянгаас дээс төгрөгөнд шатахуун олгохгүй байх шийдвэрийг гаргажээ.

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох газрын хүмүүс асуудлыг шийдэж, ярилцахаар ОХУ-ыг зорьжээ.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Долоо, наймдугаар сард шатахууны татан авалт хангалттай байсан. Нэгдүгээрт, Монгол Улс 100 хувь гадаадаас импортоор шатахуун авдаг. ОХУ-тай гэрээ хийж, зохицуулалт хийдэг. Гэрээнд 2018 онд өөрчлөлт оруулсан. Дэлхийн зах зээлийн үнэтэй уяж, шатахууны үнийг тогтоож өгсөн байдаг. Талууд гэрээнийхээ үүргийг хүлээгээд явдаг заалттай. Өнөөдөр яам, газрын тос импортлогчдын төлөөлөл ОХУ-ыг зорьсон. Маргааш ОХУ-ын "Роснефть" компанийн захиралтай уулзана. Хятадаас шатахуун орж ирсэн тохиолдолд саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэх бүх зүйлийг хангасан. Өнөөдөр хязгаарлалт хийсэн. Хомсдол үүснэ гэх ойлголтоор их хэмжээгээр нөөцөлдөг. Тиймээс тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийж байна. Ойролцоогоор 5-7 хоног гэж харж байна, нэг машинд 30 мянган төгрөгөөс дээш үнээр бензин өгөхгүй. Энэ хугацаанд шатахуун оруулж ирнэ гэж төлөвлөж байна" гэх мэдээллийг өнөөдөр /2021.09.21/ өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
631125
6 эможи

zochin
2021-09-22 11:41
teneg ukher mongolchuud hokh chini dee iim archaagui humuusiig ta nar uursduu songoson ene yu ch bish turd garsan hulgaich luivarchinguudaa ta nar eserguutsekh ni baitugai uursduu deeree zalsan hokh ni za odoo gazar nutaggui tsaashlaad hyatad hujaagiin zarts bolno
Зочин
2021-09-22 07:15
Та нар өөрсдөө л сонгосон одоо битгий янз бүрийн юм бичээд бай.Ядаж та нар чингис хаан, өнөрмаа, осоржамааг сонгосон бол тэнэг ч гэсэн ингэж идэж уухгүй байсан юм одоо яая гэхэв сонгосон хүмүүсдээ алгадуулаад байж бай битгий энд муулж бичээрэй
Иргэн
2021-09-21 22:24
Хөөрхий энэ засгийн хулгайч луйварчдыг гадныхан гөлөг ч гэж тоохгүй дээ
Зочин
2021-09-21 20:10
МАН - ын дотоод зөрчил. Өөрөөр Эдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээтэй холбоотойгоор МАНАН - гын ар талыг даадаг олгирахууд энэ зохиомол хомсдлыг үүсгэж Оюун- Эрдэнийн засгийг унагах бэлтгэлийг хийж байна.
Зочин
2021-09-21 19:08
Онц байдал мөн үү? Улсын нөөц сав гэж байдаг уу? Улс шиг улс ийм үед түүнээ задалдаг бус уу? Ичмээр юм. Тансаглаад, офис тавилгадаад байдаг төртэй улс!
Би
2021-09-21 19:01
Би юу хийчихвээ
Иргэн
2021-09-21 18:55
Үүссэн нөхцөл байдлыг УИХ яаралтай авч хэлэлцэх ёстой.
Зочин
2021-09-21 18:52
Баруун аймгууд нь цахилгаангүй, нийслэл нь бензингүй, экспорт нь таг зогссон нь Монгол улсын засгийн газар нь гадаадад нэр хүндгүйн шинж, яаралтай огцруулах хэрэгтэй
keyboard_arrow_up