Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоожээ
2021 оны 9 сарын 20
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын онцгой комиссын шийдвэрээр сум доторх хөдөлгөөнд өчигдрөөс эхлэн цагийн хязгаарлалт тогтоожээ.
Тодруулбал, сум доторх ачаа тээврээс бусад иргэн, автомашины хөдөлгөөнийг 20:00-06:00 цагийн хооронд 10 хоногийн хугацаатай хязгаарлахаар болсон байна.
Ийнхүү шөнийн хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
631085
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс