САЙХАН МЭДЭЭ: “Шарк танк“ төслөөс 90 сая төгрөг босгож ажлаа өргөжүүлсэн Б.Батбилэг “ТЭРГҮҮНИЙ БАРИЛГАЧИН“ боллоо
2021 оны 9 сарын 19
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Энэ үеэр тус аймгийн харъяа Б.Батбилэг, Б.Гантөмөр нарыг Тэргүүний барилгачин цол тэмдэгээр шагналаа.
Б.Батбилэг нь 11 жилийн хугацаанд 117 айлыг зах зээлийн үнээс хямд үнээр байшинтай болгожээ. Өөрийгөө болон бусад 10 хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байгаа аж.
Мөн Шарк танк төслөөс 90 сая төгрөг босгож өөрийн бүтээн байгуулалтын ажлаа өргөжүүлсэн байна.
Түүнчлэн Б. Гантөмөр 15 жилийн хугацаанд тасралтгүй талбайн даамлаар ажиллаж үр дүнтэйгээр хариуцаж байсан төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хүлээлгэж өгсөн гээд салбартаа өөрсдийн хувь нэмрээ оруулж бусаддаа үлгэр дууриалал болгон ажиллаж байгаа салбарынхнаа үнэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16
2
631068
18 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс