Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН байна

2021 оны 9 сарын 19

Arslan.mn

Өнөөдөр /2021.09.19/ нутгийн төв хэсгэээр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүснэ. Маргааш буюу энэ сарын 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, энэ сарын 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, 21-нд Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 21-23 нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19  градус дулаан байна.  Маргааш буюу энэ сарын 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
631065
1 эможи

ganaoboy
2021-09-20 21:06
hesgeer gd 3n ee bichjee
keyboard_arrow_up