ФОТО: “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ
Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” албан ёсоор өчигдөр нээлээ.
Цар тахлын энэ амаргүй цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчдээ дэмжих зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" өдөрлөгийг зохион байгуулж байгаа.
15 дахь жилтэйгээ золгож байгаа тус арга хэмжээнд нийт 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн хөдөлмөр, цаг хугацаагаа зориулан бүтээсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж, иргэд олон нийт ч идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна.
“Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн өдөрлөг энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|