Сураггүй болсон иргэний цогцсыг ОРХОН голоос олжээ

2021 оны 9 сарын 17

Arslan.mn

Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Хужирт” гэдэг газар “Орхон” голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас есдүгээр сарын 15-ны өдрийн 19:15 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид голомтод очиж цогцос гаргах ажиллагааг эхлүүлсэн аж. Голын эргээс 50 метрийн зайд голын дунд орших арлаас 09:08 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн. Уг цогцос нь наймдугаар сарын 23-ны өдөр гэрээсээ мотоцикльтой гараад сураггүй болсон 36 настай малчин Б-ынх болох нь тогтоогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
1
631034
8 эможи

keyboard_arrow_up