Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх аян эхэллээ

2021 оны 9 сарын 17

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар, Онцгой байдлын газруудтай хамтран “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх аян”-ыг зохион байгуулж байна.

Гурван сарын хугацаанд үргэлжлэх уг аян нь тус аймагт ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа эрхэлж буй бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих, Сэлэнгэ мөрний ай сав газрыг бохирдуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэх зорилготой ажээ.

Аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэ сарын 10-ны өдөр хуралдаж, хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шуурхай, үр дүнтэй явуулж, шаардлагатай тохиолдолд үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох, зөрчлийг таслан зогсоох, олон нийтэд сурталчлах, мэдээлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631032
0 эможи

keyboard_arrow_up