СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 34 настай иргэн гурван хүүхдийнхээ хамт угаартжээ
2021 оны 9 сарын 16
Өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг 34 настай эмэгтэй Б гурван хүүхдийнхээ хамт угаартжээ. Тэдэнд нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар үзлэг хийж, “хөнгөн зэргийн хордлоготой” хэмээн эрэмбэлэсэн байна.
Тухайн айл зуухны сойлтоо хаасан, угаар мэдрэгчийн зай нь дууссан байсан аж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631020
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс