ТОДРУУЛГА: Автомашин ачилтын журамд өөрчлөлт орсон гэдэг нь ХУДЛАА
2021 оны 9 сарын 16
“Автомашин ачилтын журманд өөрчлөлт орсон талаар мэдээлэл цахим сүлжээнд гараад буй. Тухайлбал, жолоочид мэдэгдэхгүйгээр ачвал тухайн компанийн үйл ажиллагааг шууд зогоох юм байна” гэсэн юм.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Одоогоор манайд тийм чиглэл ирээгүй, шийдвэр ирээгүй байна. Хууль зүйн сайд машин ачилтын журманд өөрчлөлт оруулсан бол манайд мэдэгдэх ёстой. Иймд ард иргэд цахим сүлжээнд явж буй худал мэдээлэлд автахгүй байж, аливаа мэдээллийг албан эх сурвалжаас авахыг анхааруулж байна. ” гэсэн тайлбар мэдээллийг өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631018
0 эможи
Зориг
2021-09-16 14:21
Худал л гэж бна шүү дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс