Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв

2021 оны 9 сарын 15

Arslan.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд уулзсан билээ. Энэ үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд байгаа мэдээллээр бол цар тахлын сүүдэр дайрсан Монголын эдийн засагт гэрэл гэгээ тусах цаг нь ойртсон бололтой. Мөн нэг намаас сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нэг санаа бодолтой байгаа гэдэг сэтгэгдлийг олон нийтэд өгөх үндсэн зорилго агуулжээ. Төрийн өндөрлөгүүдийн зүгээс тавьсан илтгэл, хэлэлцүүлгийн хувьд хүнд хэцүү цагт хувийн хэвшлээ дэмжиж ажиллахад чиглэсэн уриа маягийн зүйл байв.

Харин “Эм Си Эс”, “Буян”, “АПУ” тэргүүтэй Монголын толгой бизнесменүүд шийдэл гарцууд хэлж байв. Тухайлбал, “Эм Си Эс” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал “Нэгэнт төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал яригдаж байгаа учраас том том төсөл дээр Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулах замаар баталгаа гаргаж өгөх хэрэгтэй” хэмээсэн юм.

Мөн үеэр бизнесмэнүүд Монголын гадаад өрийн хэмжээг аваад үзэж болно. Монголчуудын нийт гадаад өр 2021 оны эхний хагас жилд 33 тэрбум ам.доллар болж өссөн байна. Энэ бол орлого нэмэгдээгүй сүүлийн жилийн дотор өр нь цэвэр 2.1 тэрбум ам.доллароор нэмэгдсэн. Ганцхан улиралд 471.1 сая ам.доллароор өссөн. Хил гаалийн хаалттай байдлаас болж валютын орох гарах урсгал татарсан энэ үед эдийн засагт эерэг бус дохио авчрах өр өсөөд байна шүү дээ. Улсын нийт гадаад өрийг ангилбал, 12 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг байгаа бол 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газарт ногдож байна. Түүнчлэн төв банкны гадаад өр 2.2 тэрбум ам.доллар байгаа гэх мэт зүйлийг дурдацгааж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630972
0 эможи

keyboard_arrow_up