ЭМДЕГ: Даатгалийн сангаас ковид-19-ийн тусламж, үйлчилгээнд 175 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

2021 оны 9 сарын 15

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан “Коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай” тушаал батлагдсан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Ковид-19-ийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийг хянаж санхүүжилтийг олгож ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ЭМД-ын сангаас уг тусламж, үйлчилгээнд 175,243,844,140 төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Үүнд:

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд 144,383,030,600 төгрөг,
  • Дархлаажуулах үйл ажиллагаанд 19,242,728,040 төгрөг,
  • Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээнд 6,937,476,000 төгрөг,
  • Тандалтын зорилгоор сорьц цуглуулахад 349,674,500 төгрөг
  • Сорьц шинжлэхэд 4,330,935,000 төгрөгийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэн ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630971
0 эможи

keyboard_arrow_up