ҮЙЛ ЯВДАЛ: Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төслийн нээлт болно
2021 оны 9 сарын 15
Есдүгээр сарын 15-нд болох үйл явдлын тойм:
- 9.40 цагт “Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчид үйлчлэх төвд “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлт болно.
- 10.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99827787, 99768798
- 10.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, гавьяат жүжигчин Т.Ариунаа нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 89810249
- 11.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо “ОСНАА-ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ САЛБАР” хөдөлгөөн өрнүүлж, БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт шаардлага хүргүүлнэ. Утас: 88362418 99053606
- 14.00 цагт МУИС-д тус сургууль, “Андореан” компанийн Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төслийн нээлт болно. Утас: 89111317
- 18.00 цагт Чойжин ламын сүм музейд 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Үдшийн музей” үйл ажиллагаа болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630945
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс