ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааныг есдүгээр сарын 22-нд товложээ

2021 оны 9 сарын 14

Arslan.mn

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны есдүгээр сарын 22-нд хийхээр товложээ. 

Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн юм байна.

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэхээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан ийнхүү товлогдсон аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630940
0 эможи

keyboard_arrow_up