Гурван чиглэлийн автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна

2021 оны 9 сарын 14

Arslan.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ойрын хугацааны 15 зорилтын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагт шилжүүлэх юм. Тэрхүү зорилтын хүрээнд зорчигч олонтой, ачаалал ихтэй гурван чиглэлд автобус уртасгасан цагаар иргэдэд үйлчилж эхэллээ.

Тодруулбал, есдүгээр сарын 3-наас эхлэн:

  • Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник,
  • Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв,
  • Ч:7 Нисэх-МУБИС-Ард кинотеатр гэсэн гурван чиглэлд автобус 05:30-00:30  цагийн хооронд иргэдэд үйлчилж байна. Мөн нэмж зургаан чиглэлд уртасгасан цагаар автобус явуулахаар төлөвлөж байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас 2019 онд шөнийн тээврийн үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж байсан. Цар тахлын улмаас олны хөл хөдөлгөөн хязгаарлагдаж, шөнийн тээврийн үйлчилгээ завсарлаад байсан бол энэ жилийн хувьд хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн өсөн нэмэгддэг авто замын ачааллыг бууруулах зорилгоор уртасгасан цагийн автобусыг явуулж байгаа аж.

Шөнийн тээврийн хэрэгслээр үйлчилдэг бусад орны туршлагаас үзвэл БНХАУ-ын Бээжин хотын шөнийн тээвэр хотын төв хэсгээр 23:20 цагаас үүрийн 04:50 цаг хүртэл явдаг байна. Харин БНСУ-д шөнийн тээвэр найман чиглэлд шөнийн 00:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд 30-50 минут тутамд зорчдог. Ингэхдээ иргэд аль чиглэлд шөнийн цагаар хамгийн их зорчдог талаарх судалгаанд тулгуурлан, шөнийн тээврийн чиглэлийг тодорхойлдог  байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
630927
11 эможи

Зочин
2021-09-15 16:42
хойд чиглэл рүү нэг ч алгаа.
keyboard_arrow_up