САЙХАН МЭДЭЭ: Барилгын хөгжлийн төвийн хамт олон ЦУСАА ХАНДИВЛАЛАА

2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цус хандивлах өдөрлөгт нэгдлээ.

Шинэ төрлийн корона вирусийн халдвар эрчтэй тархаж буй нөхцөл байдлаас шалтгаалан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны хэрэгцээ өссөөр байгаа бөгөөд тулгараад байгаа хүндрэлүүдийг даван туулахад Барилгын хөгжлийн төвийн хамт олон өөрсдийн санал санаачилгаар цус хандивлах аянд нэгдэж, Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байхад хувь нэмрээ оруулж байна.

Цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж байгаа энэ цаг үед эмнэлгийн байгууллагуудынхаа ажлын ачааллыг ойлгон хүндэтгэж, мөн Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, эх орон нэгтээ иргэд, ард түмнийхээ эрдэнэт амийг аварч, боломж бололцоогоороо цусаа хандивлахыг энэ үеэр уриаллаа.

Arslan.mn

Цусаа хандивлаж, олон хүний амь аврах үйлсэд 17-60 насны хүн бүр нэгдэх боломжтой бөгөөд нэг удаа 400 грамм цус хандивласнаар гурван хүний амь авардаг гэж үздэг байна. Монгол Улсын хэмжээнд өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог. ДЭМБ-аас хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цусны хэрэгцээг хангаж чадна гэж судалгаа байдаг байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630906
0 эможи

keyboard_arrow_up