Өнгөрсөн 7 хоногт 1568 хүүхэд хорвоод мэндэлжээ
2014 оны 7 сарын 26
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд долоо хоног бүрийн Баасан гарагт болдог ээлжит цахим хурал өчигдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо.
Хурлын эхэнд уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт болон зорилтот жилийн хүрээнд хийгдсэн ажлыг танилцуулсан. 07 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд нийт 1568 төрөлт бүртгэгдсэн байна. Гэвч улсын хэмжээнд 66 дутуу төрөлт гарсан нь өмнөх саруудын үзүүлэлтээс нилээд өндөр байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6309
0 эможи