Ургац хураалтын ажилд туслахаар 300 гаруй оюутан Жаргалантыг зорилоо

2021 оны 9 сарын 11

Arslan.mn

Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргаад буй. Өнөөдөр МУБИС-ийн Биен тамирын сургуулийн 300 гаруй оюутан ургац хураалтад оролцохоор Төв аймгийн Жаргалант сумын зорихоор СТӨ-нөөс хөдөллөө. Ургац хураалтад оролцож буй оюутнуудын хичээлийг нөхөхийн тулд тусгай хөтөлбөр гарган ажиллахаар болсон юм.

Есдүгээр сарын 1-ний байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлээд байсан юм.

Ургац хураалтад оролцох хүсэлтэй оюутнууд сургууль, сургуулиараа нэгдэн намрын ажилд явж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630849
0 эможи

Гоёш дээ. Намрын ажилд явах
2021-09-11 16:10
Соц нийгмийн үед оюутан залуус ургац хураалтанд сургуулиараа яваад гоё байжээ. Урамшуулалыг өдөр өдөрт нь өгдөг. Орой гадаа бүжиглэж ( манго ) диско явуулаад, залуу насны ид хавыг гайхуулж улс орныхоо дуудлагаар сайхөн ажилладаг бсан шүү. Газао газрын оюутнууд бие биетэйгээ танилцаж үерхэж нөхөрлөөд , аавын бийд газар үзэж хорвоо дэлхийн гайхашигтай хувирлуудтай нүүр тулж сайхан байсан даа
keyboard_arrow_up