Нийслэлд өчигдөр 7,974 иргэн КОВИД-19 халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэжээ

2021 оны 9 сарын 11

Arslan.mnНийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 315, II тунд 967, нэмэлт сэргээх тунд 7,974, нийт 9,256 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2,821 буюу 23.7 хувь, жирэмсэн эх, 12-15 насны 63,415 буюу 71.3 хувь, 16-17 насны 25,280 буюу 74.6 хувь нь хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. 

Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж, явуулын 1, суурин 58 цэгт 75 багийн 375 эмч, ажилтан ажиллаж, 7,662 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630840
0 эможи

keyboard_arrow_up