Дөрвөн хоногт зам тээврийн ослоор ДОЛООН ХҮН амиа алдлаа

2021 оны 9 сарын 10

Arslan.mn

Энэ сарын 6, 7, 8, 9-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1,515 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1,143 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 24, орон нутагт нэг хүн гэмтэж, нийслэлд гурав, орон нутагт дөрвөн хүний амь хохирсон гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

 Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр- 18 
  • Автомашин мотоциклтой мөргөлдсөн- 1 
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр – 3 осол тус тус бүртгэгджээ.

Орон нутагт:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр -1 хүн
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр – 1 хүн тус тус гэмтсэн аж. 

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 191, орон нутагт 94, улсын хэмжээнд 285 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Мөн автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630833
0 эможи

keyboard_arrow_up