ЭМЯ: Даваа гарагаас иргэдэд САЙН ДУРЫН үндсэн дээр вакцины гурав дахь тунг тарьж эхэлнэ

2021 оны 9 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Б.Баярболд:

“Өнөөдрийн байдлаар коронавирусний эсрэг вакцины нэгдүгээр тунд хүн амын 69 хувь нь хамрагдсан бол хоёрдугаар тунд 65 хувь нь хамрагдаад байна.

Мөн 12-17 насны 258,277 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан. Харин хоёрдугаар тунг хүүхдүүдийн 78 хувь нь хийлгэсэн бөгөөд хүүхдийн вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрсэн гэж үзэж байна.

Түүнчлэн одоогоор коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунг зорилтот бүлгийн иргэдэд сайн дураар хийж байгаа. Ингээд есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насны иргэдэд сайн дурын үндсэн дээр нэмэлт тунг хийж эхэлнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630826
0 эможи

2021-09-10 20:23
хүчээр цалин мөнгөөр нь барьцаалж шахсан шүү дээ. сайн дураараа хийлгэх гэсэн хүмүүс ховор л байгаа.
Зочин
2021-09-10 15:01
сайн дурын үндсэн дээр гэж юу гэсэн үг юм. Дархлаа нэмж тогтох юм уу үгүй юм уу. урд нь хийлгэсэн 2 тунг одоо ямар байна гэж үзээд байгаа юм. тоотой судалгаатай хариу өгөөч
keyboard_arrow_up