Замын-Үүд : ХМХА-аас муудсан 25 тонн тахианы мах устгалд оруулжээ
2021 оны 9 сарын 10
Замын-үүд Боомтын Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас тээвэрлэлтийн горим алдагдаж, хөргүүр нь эвдэрч ажиллаагүйн улмаас муудсан тахианы махыг шинжилгээнд хамруулжээ.
Улмаар хариу муу гарсан учраас 25 тн тахианы махыг устгалд оруулжээ. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй энэ мэт хүнсний бүтээгдэхүүнийг нарийн шинжилгээнд хамруулан хариу арга хэмжээг шуурхай авч байгаа аж.
Есдүгээр сарын 08-ны өдрийн засаг даргын захиргааны зөвлөлөөс гаргасан устгалын kомиссын шийдвэрийн дагуу устгах үйл ажиллагаа хийгджээ.
Эх сурвалж: Замын-Үүд ХМХА
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
630823
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс